“Улаанбаатар марафон-2019” олон улсын гүйлтийн тэмцээн тав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Өнөөдрийн тэмцээнд Монгол Улсад ажиллаж, амьдарч буй гадаадын иргэд, олон улс, тив дэлхийд танигдсан нэртэй тамирчид тэргүүтэй 30 мянга гаруй хүн оролцлоо.
“Улаанбаатар марафон-2019” эрүүл мэнд, гэр бүлийн гүйлтийн ангиллыг нэмж оруулснаараа онцлог болсон юм.
Тус тэмцээний бүтэн марафоны төрөлд Хөнгөн атлетикийн ОУХМ, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа тав дахь жилдээ түрүүллээ. Тэрбээр монголчуудаа өдөр бүр идэвхтэй хөдөлгөөн хийж байхыг уриалсан юм.
“Улаанбаатар марафон”-д сүүлийн жилүүдэд олон улсад танигдсан нэртэй тамирчид ирж оролцож буй нь “Улаанбаатар марафон”-ы нэр хүнд олон улсад өсөж буйг харуулж байна.