Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан намын дэд дарга Гаваагийн Батхүү зуурдаар таалал төгсч Ардчилсан намд хүнд гарз тохиолоо. Энэхүү эмгэнэлт үйл явдалтай холбогдуулан Ардчилсан намаас гурван чиглэлээр Ажлын хэсэг гарган ажиллаж байна.
Өнөөдөр (2019.05.18) 12:00 цагаас Төрийн ордонд УИХ дахь АН-ын Зөвлөлийн гишүүд болон талийгаачийн хамтран зүтгэгчид цуглаж, болсон үйл явдлын талаар хэлэлцэж, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ. Түүнчлэн Ардчилсан намаас талийгаачийн дурсгалыг хүндэтгэх болон бусад арга хэмжээг авч хэрэгжүүлэх Ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа болно.
Ардчилсан намын ОНХА