МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойцамцын зуны тэргүүн сарын шинийн арван тавны Бурхан багшийн их дүйчэн өдөрт зориулан айлдсан мэндчилгээ.
Бурхан багшийн их дүйчин энэ өдөр тохиож байна. НҮБ-ийн ерөнхий ассамблейгаас тус өдрийг Олон улсын өдөр болгон тунхагласан бөгөөд Бурхны шашинт улс орнуудад өөр өөрсдийн уламжлалт ёс заншилтай нийцүүлэн бүх нийтийн баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Бурхан багшийн эхээс мэндэлсэн, 37 насандаа бурхны хутгийг олж гэгээрсэн, мөнхүү 81 сүүдэртэйгээ гаслангаас хагацан нирваан дүр үзүүлсэн гурван их үйл нэг өдөр давхцан тохиосон нь энэ өдөр билээ. Энэ өдрийг бурхны шашинт улс орнуудад Будда Весак, Сакадава, Будда Пурнима гэх зэргээр нэрлэн өргөн дэлгэр тэмдэглэдэг.
Энэ өдөр хураасан буян түм бумаар арвиждаг гэдэг. Тиймээс Дүйчэн өдрөөр арвин их буяныг үйлдэж, амьтны амь хөнөөхийг тэвчих тэргүүтэй нэг өдрийн сахил авах, буян хурааж маани мэгзэмийг арвин ихээр урин уншдаг.