“Спирт үү? Спорт уу” аяны хүрээнд хэрэгжүүлж буй “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрөөр унадаг дугуйн сонирхолтой аялал, парадыг зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл “Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парад долоо дахь жилдээ буюу энэ сарын 18-нд 15:00 цагаас МУИС-ийн төв байрны баруун талын автозамаас эхлэн зохион байгуулагдах гэж байна.
Энэ нь байгаль орчинд ээлтэй унадаг дугуйн хэрэглээг олон нийтэд сурталчлах, авто машины хэрэглээг бууруулах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, унадаг дугуйн зам, зогсоол, орчныг сайжруулах зорилготой юм. Парадад оролцогчид анхаарах зүйлс: 13 дээш насны унадаг дугуй унаж чаддаг хэн бүхэн оролцох боломжтой.
Дугуйн парад нь 7 км/ц хурдтайгаар тайван явах тул өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс сүлжих, гүйцэж түрүүлэх, 2 гар тавьж явах гэх мэт илүү үйлдэл хийхгүй байх. Бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих, “Автомашингүй өдөр” -ийн хүрээнд зохиогдох “УНАДАГ ДУГУЙТАЙ УЛААНБААТАР-2019” дугуйн парадад өргөнөөр оролцохыг урьж байна. Парадын ерөнхий зохион байгуулагч Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, “Залуу дугуйчин” клуб.
Хамтран зохион байгуулагч:
Mongolian Cycling Federation Downhill Mongolia клуб
Монголын мэргэжлийн экстрем холбоо
ОРГИЛ уулын дугуйн клуб
UB Social Bike Club
Дэмжигч байгууллагууд:
Cannondale Mongolia HappyLLC Shoo.mn Atilla Bike Shop Alton Mongolia
Эх сурвалж: МЗХ