Шанхай хотын Чаннин дүүрэгт байрлах үйлдвэрийн барилга өнөөдөр 11.00 цагийн орчимд нурсан талаар “www.scmp.com” сайт мэдээллээ.
“Гэнэтийн ослын улмаас 10 хүн амиа алдаж, олон хүн сураггүй болгосон” талаар Шанхай хотын албаныхан хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна. Тус барилгын хана эхэлж нурсан бөгөөд ослын газар 100 гаруй аврагчид ажиллаж буй гэнэ.
“Аврагчид нуранги дороос 25 хүнийг аварч, эмнэлэгт хүргэсэн боловч дээрх иргэдийг аварч чадаагүй” гэж Шанхай хотын Онцгой байдлын газрын төлөөлөгч мэдээлсэн байна. Энэхүү барилга өмнө нь “Dongchi Mercedes-Benz” компанийн засварын төв байжээ. Тус компани өнгөрөгч оны арваннэгдүгээр сард тус газраа хаасан юм.