Түүх соёлын талаарх мэдлэгийг нь дээшлүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын түүхийн хичээлийг Монголын үндэсний музейд өнөөдөр зохион байгууллаа.
Олон улсын музейн өдөр маргааш буюу (2019.05.18)-нд тохиож байна. Эл өдрийг 1977 оноос хойш тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэ жилийн хувьд “Соёлын амин зангилаа нь музей: Уламжлал, шинэчлэл” сэдвийн дор тэмдэглэж өнгөрүүллээ.
Бид цаашдаа их, дээд сургуулиуд болон ерөнхий боловсролын сургуулиудын түүхийн хичээлийн хөтөлбөрийг музейд түшиглэсэн кредит цагтай болгохыг зорьж байгаа. Ингэснээр түүхийн үнэ цэнийг мэдрэх олон давуу талтай. Өнөөдөр олон улсын музейнүүд нийгэмд тулгарч буй асуудал, зөрчилдөөнийг шийдвэрлэх шинэ аргыг эрэлхийлж байна. Харин манай улсын хувьд музейд тулгамдаж буй асуудал нь орон нутгийн иргэдийн хэрэгцээ дутмаг, үзэл бодлын хандлага сул байгаа явдал. Одоогийн байдлаар Монголын үндэсний музей 60,000 үзмэр бүхий есөн танхимтай үйл ажиллагаагаа явуулж байна. Цаашид энэ үйл ажиллагаагаа жил бүр зохион байгуулж, сургуулиудыг илүү өргөн хүрээнд хамруулан зохион байгуулахаар төлөвлөж буйгаа Монголын үндэсний музейн захирал Д.Сүхбаатар хэлж байна.
Энэхүү үйл ажиллагаанд Баянгол дүүргийн Монгени цогцолбор сургуулийн 7-9 дүгээр ангийн сурагчид, багш нар уг хөтөлбөрт хамтран оролцжээ.