Нийгэм

Амралтын өдрүүдээр зүүн аймгийн нутгаар нойтон цас орж, шуурна

Энэ сарын 20 хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтворгүй байх төлөвтэй байгааг  цаг уур орчны шинжилгээний албаны урьдчилан мэдээлэх хэлтсийн инженер Д.Энхтуяа онцолж байна.

Зуны эхэн сар гарсан ч цаг агаар дулаарахгүй, тогтворгүй байна. Ялангуяа зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхилж, Сүхбаатар аймагт цаг агаарын аюултай  онцгой үзэгдэл болсон билээ.

Ирэх амралтын өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар хүчтэй шуурга болох төлөвтэй байна. Тавдугаар сарын 17-ны хувьд баруун аймгийн болон төвийн нутаг, төвийн нутгийнхаа хойд талаар, 18-нд баруун аймгуудын зүүн хэсгээр, төвийн ихэнх нутаг, говийн нутгийн хойд талаар, 19-нд зүүн гурван аймаг, төвийн нутгийн зүүн тал руу, 20-нд зүүн аймгуудын нутгаар их хэмжээний нойтон цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, ард иргэдэд анхаарах хэрэгтэй. Ялангуяа 18-наас 20-ны хооронд цаг агаар муудаж, нойтон цас орно, энэ үеэр хальтиргаа гулгаа үүсэж, даваа гүвээ хаагдах нөхцөл бүрддэг. Мөн нэлээд хүйтэрнэ. Мөн хур тунадас орохоор өмнө талынхаа нутгаар хүчтэй салхилна. Салхины хурд нэлээд ширүүсэх төлөвтэй байна. 18, 19-нд нутгийнхаа зүүн хагаст зүүн өмнөөсөө салхилна. 19-нөөс эхлээд нутгийнхаа баруун хагаст баруун хойноосоо болоод 19, 20 нд зүүн хойноосоо салхитай болно. 19, 20-нд зүүн гурван аймагт цаг агаарын нөхцөл байдал нэлээд хүйтэрнэ. Эхлээд дулаахан байгаа газар бороо орно. Дараа нь цас болж хувирах төлөвтэй байгааг  Д.Энхтуяа хэлж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close