Махны үнийн ѳсѳлттэй холбоотойгоор ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өглөө.
Л.Оюун-Эрдэнэ: Мэргэжлийн хяналтын газар болон бусад байгууллагаас махны үнийн өсөлтөд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлсөн гэж үзэж байна. Тухайлбал, цаг агаар муудсан үечлэл, экспортод үхрийн мах их хэмжээгээр гаргасан нь үхрийн махны үнийн өсөлтөд нөлөөлсөн.
Махны экспортын хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор ААН- үүд их хэмжээгээр мах нөөцөлсөн байж болзошгүй гэж үзэн, шалгалт явуулсан. Зөвшөөрөлгүй компаниуд, ченжүүд их хэмжээгээр мах нөөцөлсөн байж болзошгүй асуудлыг ТЕГ шалгасан.
Мөн мах үнийн асуудлаар ажлын хэсэг гарч, “Хүчит шонхор”, “Эмээлт” захуудын хөдөлгөөнийг ажиглаад 5-6 хонож байна. Засгийн газрын хуралдаанаар мах экспортлох квотыг тогтоох эсэх шийднэ гэв.