Гэгээн Катериний сүмийг дахин босгох ажлыг саяхан эхлүүлээд байгаа билээ. Шинэ сүмийг хотын ногоон байгууламж дээр барих болсон нь хотын иргэдийн уур бухимдлыг төрүүлж, иргэд өнгөрсөн даваа гаригаас /2019.05.13/ эсэргүүцлийн жагсаал цуглаан хийж эхэлсэн байна.
ОХУ-ын дөрөв дэх том хот Екатеринбургийн захиргаа 1930-аад оны үед коммунистуудын нураасан Харин энэхүү ажил нь хотын оршин суугчдын хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.
Жагсаал цуглаан хурцдаж, жагсагчид барилгын хашааг нураан, цагдаа нартай мөргөлдөж хэд хэдэн хүн гэмтэж бэртэн, 23 хүн саатуулагдсан байна.
Дээрх асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оршин суучдын дунд санал асуулга явуулж, олонхийн саналаар сүм барих эсэхийг шийдвэрлэх санал гаргажээ. Ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараа уурлаж бухимдсан иргэд тайвширч, жагсаал цуглаан ч намжсан байна. Санал асуулга дуустал барилгын ажлыг зогсоохоор болжээ.
Тэрбээр “Энэ асуудлыг санал асуулга явуулж, олонхийн саналаар шийдвэрлэхийг зөвлөж байна. Энэ бол ардчиллын үндсэн зарчим. Мэдээж, цөөнхийн дуу хоолойг ч сонсох хэрэгтэй” хэмээн хэлсэн байна.
Эх сурвалж:BBC