Монгол Улсын Хууль зүй, Дотоод хэргийн сайдаар тав дахь удаагаа ажиллаж байгаа Ц.Нямдорж өөрийгөө хамгийн шударга, зарчимч, хууль журмаа биелүүлэгч гэж цоллодог. Монголын хуулийн салбарын завхрал, шударга бус зүйлийг одоо ч өөрийн гараар “цэгцэлж” яваа Ц.Нямдорж сайд үнэхээр шударга хүн мөн үү, эсвэл шударга царайлагч уу гэдгийг дүгнэхүйц нэгэн баримтыг хүргэж байна.
Ц.НЯМДОРЖ САЙД ДҮҮДЭЭ ШШГЕГ-ЫН БАЙРЫГ 13 САЯАР АВЧ ӨГЧЭЭ
УИХ-ын 2008 оны сонгуульд МАН олонхийн суудал авч, Засгийн газраа бүрдүүлэхдээ Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ц.Нямдоржийг томилж байсан. Тэрбээр дөрвөн жил /2008-2012/-ийн хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажилласан бөгөөд энэ хугацаанд өөрийн төрсөн дүү болох Ц.Батсүхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/-ын харьяа 127 метр квадрат бүхий таван өрөө орон сууцыг хувьчилж өгчээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 25-р хороо, 13-р хороололд байрлах ШШГЕГ-аас эрх олгосон таван өрөө байранд түүний төрсөн дүү болох Цэндийн Батсүх амьдарч эхэлснээсээ хойш ердөө нэг сарын дараа өөрийн болгон өмчилсөн байна.
Ингэхдээ 127 метр квадрат байраа ердөө 13.7 /13.716.000/сая төгрөгөөр өмчилж авсан байгаа юм. Гайхалтай нь өмчилж авахдаа байрны метр квадрат тутмын үнийг 150 мянган төгрөгөөр тооцжээ. Тухайн үед Орон сууцны холбооны мэргэжилтэн, ашиглалтын байцаагч таван өрөө орон сууцны үнийг дараах аргачлалаар бодсон байна.
1 метр квадрат 150,000*0,72*127=13.716.000
Гэвч 2012 онд орон сууцны метр квадратын дундаж үнэ 1,4-1,6 сая төгрөг байсан. Тухайн үеийн дундаж ханш 1,5 сая төгрөгөөр тооцоход 127 метр квадрат таван өрөө байр 177 орчим сая төгрөгөөр үнэлэгдэхээр байж. Чухам ямар аргачлал, үндэслэлээр метр квадратыг нь 150 мянган төгрөгөөр үнэлсэн, өөрийн хамаарал бүхий хүндээ харьяа агентлагаараа дамжуулан өгсөн бэ гэдэг өөрөө давуу байдлаа ашигласан гэж хардахаас аргагүйд хүргэж байгаа юм.
Ц.Нямдорж сайдын төрсөн дүү болох Ц.Батсүхэд ШШГЕГ-аас 2012 оны зургадугаар сарын 15-ны өдрийн 085 тоот эрхийн бичиг олгож, Баянзүрх дүүргийн 25 хороо, 13-р хорооллын 167-р байрны таван өрөө байранд оршин суух эрх олгосон байна. Үүнээс ердөө нэг сарын дараа 2012 оны долдугаар сарын 16-ны өдөр Ц.Батсүх Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд өргөдөл гаргаж, ШШГЕГ-аас олгосон байраа өмчилж авах хүсэлтийг гаргажээ.
Тухайн үед ШШГЕГ-ын даргаар М.Ганхүү ажиллаж байжээ. Ийнхүү УИХ-ын сонгуулийн өмнө М.Ганхүүгээр шийдвэр гаргуулж, таван өрөө байр маш хурдан хугацаанд Ц.Батсүхийн нэр дээр очжээ. Долдугаар сарын 16-ны өдөр Ц.Батсүх хүсэлт гаргаснаас хойш ердөө долоо хоногийн дараа Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны дарга Г.Мөнхбаяр 16 дугаар тогтоол гаргаж, таван өрөө байрыг Ц.Батсүхэд хувьчилж өгсөн байна.
Чухам яагаад ШШГЕГ-ын удирдлага харьяа сайдынхаа төрсөн дүүд таван өрөө байранд амьдрах эрх олгох шийдвэр гаргасан, түүнээс сарын дараа зах зээлийн үнээс 10 дахин хямд үнээр өмчлүүлэх болов гэдэг өнөөдөр эргэлзээ төрүүлж байна. Сайдын дүү учраас орон сууцаа өмчлөх хүсэлтийг нь холбогдох байгууллагууд нь долоо хоногийн дотор шийдвэрлэж өгсөн нь Ц.Нямдорж сайдыг ямар нэг байдлаар энэ шийдвэрт нөлөөлөөгүй, хууль бус үйлдэл хийгээгүй гэдэгт нь итгэмгүй.
Өнөөдөр Хууль зүй, Дотоод хэргийн сайд өөрийн нэр дээр орон сууц байхгүй, өндөр түрээстэй байранд амьдарч байгаа гэдэг. Тэгвэл 2012 онд улсын мэдэлд байсан таван өрөө байрыг 13-хан сая төгрөгөөр дүүдээ авч өгсөн ганцхан баримт энэ. Ц.Нямдорж сайдад өөрийн эзэмшлийнх ч бусдын нэр дээр авсан өөр хэдэн байр байгаа бол?
Эх сурвалж: Ш.ЧИМЭГ https://news.mn/r/2135868/
11 comments
бид бас ийм байр авмаар байх юм. хуулийн малнууд хуулийг гууль болгох юм. энэ мал үхээсээ
Нямдоржоо би 5 өрөө биш 2 өрөө 26 саяаар авья та туслаач. Та дүүдээ ямар олон өрөө өгсөн юм. Таныг шудрага гэж үнэлэж бсан та шулам юм бна. Ийм шуналын дэвүүдийг зогсоох цаг ирсэн та олон жил идлээ их идсэний дараа өнж гзж сайхан үг бий дээ
Нямдоржоо би 5 өрөө биш 2 өрөө 26 саяаар авья та туслаач. Та дүүдээ ямар олон өрөө өгсөн юм. Таныг шудрага гэж үнэлэж бсан та шулам юм бна. Ийм шуналын дэвүүдийг зогсоох цаг ирсэн та олон жил идлээ их идсэний дараа өнж гзж сайхан үг бий дээ
Эрдэнэ ван шиг амралтын том газартай болохынсон
Idej uuj hanadagvi durwud ymbe
Үгүй Солонгос улсд гишүүний эгч нь байр авсан байна хүүхдүүд нь дээд сургуульд хуурамч дүн тавиулсан байна байна өөр манайхаар бол шалихгүй юм шиг зүйл дээр бөөн юм зурагтын суваг болгоноор тэгж байж улсдаа үнэн ч зүтгэх байх энэ хүмүүс яачихсан бэрдүүд дандаа бидний толгой дээр суугаад байдаг юм бүү мэд
Iim uneer erguuu tologch bairysi boloxiin bn
Бидний мэдэхгvй,олж онцолвол,оройн vc босохоор,.Нямжоржид бол vл тооцогдох, энгийн иргэдийн зvvдэнд л байхаар амбаар,савуудыг нь асуусан сурвалжлагчид , vcрээд л 500 … гэж хээв 1 ,ТV – гээр ичих ч vгvй мэлийгээд суyж байсан эрхэм, ноентны дvр.тод харагдан,мэл гайхуулсаар л байгаа.Ухвал улаан авдарын ероолд уул ус ,Алт, эрдэс,амь амьдралын олон ээдрээтэн, орооцолдсон, утсан бембелегнvvд,хvн барьж хевж,тайлахаас Айж сvpдэхээр,асуудалууд хав дарагдан,торгонд баадагнасан хэвээр дэвхийтэл хураалттайгаа байгаа биз ээ.Тvлхvvpийг нь салгаатахвал тvмэнд ил болох биз ээ! Таарах ЯЛ нь хуулинд байгаа гэдэгт итгэж,найдахыг хvcнэм!
Arai yum aa
Buzar uvguni idej uuh duusahgui yumaa
энэ бас л амаар гэнэ биз