Хүүхэд болон ганцаараа явж байгаа иргэдийг дээрэмддэг этгээдээс болгоомжлохыг цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна.

Бага насны хүүхэд болон ганцаараа явж байгаа иргэдийг дагаж орц, гудамжруу ороход нь эд зүйлсийг нь дээрэмддэг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ. Бүлэг этгээдүүд эрхэлсэн тодорхой ажилгүй, дээрэмдэх, хулгайлах гэмт хэрэг удаа дараа ял шийтгэл эдлэж байсан нь тогтоогдож, мөрдөн шалгаж байгаа юм байна.

Цагдаагийн байгууллагаас дээрэмдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх таслан зогсоох чиглэлээр ажил арга хэмжээнүүдийг тасралтгүй зохион байгуулж байгаа хэдий ч бага насны хүүхдийг дээрэмдэх гэмт хэрэг гарсаар байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн