АНУ-ын Худалдааны яамнаас “Хуавэй” компанийг Америкийн хориг арга хэмжээг тойруулан Иранд санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн, эдгээр зөрчлийг нь мөрдөн шалгах, шударгаар шүүх үйл явцад саад учруулахыг завдсан хэрэгт буруутгаж байна.

Тус компани, түүний хамаарал бүхий 70 хуулийн этгээдийг АНУ-ын Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр тус улсын компаниудаас харилцаа холбооны эд анги, сэлбэг худалдан авахыг хориглож, “хар жагсаалт”-д оруулахаар төлөвлөж буй талаар мэдээлжээ.

Дэлхийн хамгийн том харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Хуавэй” компанийг “хар жагсаалт”-д оруулснаар гадаадын компаниуд Америкийн технологиудыг ашиглахад саад болох талаар АНУ-ын албан тушаалтнууд “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

Уг шийдвэрийн дагуу “Хуавэй” компани Америкийн технологийг худалдан авахдаа АНУ-ын засгийн газраас тусгай зөвшөөрөл авах хэрэгтэй болох аж. АНУ-ын Худалдааны сайд Уилбур Росс “Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг хөндөж болзошгүй байдлаар гадаадын өмчийн аж ахуйн нэгжүүд Америкийн технологийг ашиглахаас сэргийлэх зорилгоор энэхүү шийдвэрийг гаргасан” гэжээ.

Эх сурвалж: Reuters

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн