Хүний биед нөхөн төлждөггүй ганцхан төрлийн эс бол хүний тархины эс юм. Ингээд энэ эсээ үхүүлэхгүй, гэмтээлгүй байхад тань тус болох хэдэн зөвлөгөөг хүргэе. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас зөвөлсөн тархинд хортой 10 зуршил:
1. Өглөөний цай уухгүй байх
– Өглөөний цай уудаггүй хүмүүст цусны сахарын хэмжээ бага байдаг. Энэ нь тархинд хангалттай энерги дутагдсанаас тархины доройтолд хүргэдэг !!
2. Хэт идэх
– Энэ нь тархины судсыг хатууруулан сэтгэх чадварын хүчийг бууруулдаг !!
3. Тамхи татах
– Энэ нь тархийг бага багаар жижигрүүлдэг ба яваандаа Алцхаймерын өвчин(тэнэгрэл)-д хүргэдэг !!
4. Сахар ихтэй чихэрлэг зүйлс их хэрэглэх
– Их хэмжээний чихэр хэрэглэхэд ходоодноос уураг болон бусад тэжээлийн бодисын шимэгдэлтийг бууруулдаг ба энэ нь тархины тэжээлийн дутагдалд хүргэж, тархины хөгжилтийг алдагдуулдаг !!
5. Агаарын бохирдол
– Тархи бол бидний биеийн хамгийн их хүчилтөрөгч хэрэглэдэг эрхтэн. Хүчилтөрөгч багатай бохир агаараар амьсгалах нь тархины чадамжийг бууруулдаг !!
6. Нойрны дутагдал
– Унтах нь тархины амралт болдог. Удаан хугацаагаар нойр муутай явах нь тархины эсүүдийг үхүүлдэг !!
7. Унтахдаа толгой дээгүүрээ хөнжлөөр бүтээх
– Толгойгоо бүтээж унтах нь амьсгалж буй агаарын нүүрстөрөгчийн концентрацийг нэмэгдүүлж, хүчилтөрөгчийг багасгадаг тул тархинд гэмтэл үүсгэх хор нөлөөтэй !!
8. Өвчтэй үедээ ажиллах
– Өвчтэй үедээ их ажиллах, хичээл хийх нь бас тархинийг гэмтээж үйл ажиллагааны чадварыг бууруулдаг байна !!
9. Бодож сэтгэх дутагдах
– Бодож сэтгэх бол тархины дасгал сургуулалт юм. Идэвхжүүлэх бодол, сэтгэмж дутагдсанаас тархи жижгэрдэг !!
10. Бага ярих
– Оюунлаг харилцан яриа нь тархины чадамжийг дээшлүүлдэг !!