ОБЕГ-ын албан хаагч цасан шуурганаар амиа алджээ

Цасан шуурганаар Өвөрхангай аймагт ажиллаж байсан Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагч амь эрсэджээ.

Өвөрхангай, Өмнөговь, Төв, Говсүмбэр аймгуудын замд  их хэмжээний цас орсны улмаас иргэд машинтайгаа цасанд суух, тээврийн хэрэгсэл нь цасанд боогдсон тохиолдол гарсан билээ. Тавдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Тус ймгуудын нутагт малдаа төөрч сураггүй болсон, автомашинтай зорчиж яваад цасанд суусан зэрэг 14 удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагын 81 алба хаагч, аврах ажиллагааг зохион байгуулж, 64 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ. Өвөрхангай аймгийн Богд суманд хоёр иргэн, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд гурван иргэн, мөн аймгийн Сэврэй суманд нэг иргэн малдаа яваад шуурганд осгож нас барсан байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн