Оросын алдарт гимнастикч Алина Кабаева, Ерөнхийлөгч Владимир Путин нарыг холбоотой гэх яриа байнга гардаг. Ялангуяа энэ сэдвийг барууны хэвлэлүүд хөндөх дуртай. Харин аль аль тал нь энэ ярианд тайлбар хийдэггүйгээс болж алдартай хоёр хүний хувийн амьдралын талаар дэвэргэх хандлага улам их ажиглагддаг.
Хэвлэлүүдээр Путин, Кабаева нарын дундаас хоёр хүүхэд төрсөн, аюулгүйн өндөр хамгаалалтад аж төрдөг гэх мэдээлэл гарсан юм.
Оросын гимнастикч бүсгүй ил цагаан ярилцлагаараа сэтгүүлчдийг баярлуулах нь ховор ч энэ удаад тэрбээр дуугүй суухгүй байхаар шийдсэн бололтой.
Тэрбээр спортын карьераа дуусгасны дараа юу хийх дуртай болсон, гэр бүлийн амьдрал гээд бүхий л зүйлээ Клео сайтад дэлгэрэнгүй ярьсан байна.
Алина ярилцлагынхаа үеэр сэтгүүлчдэд нэн тэргүүнд хүүхэдгүй гэдгээ мэдэгдээд, Владимир Путин, Алина хоёрын дундаас гарсан хүүхдүүдийн талаар ярихад утгагүй гэдгээ мэдэгджээ.
Кабаева ихэнх цагаа нийслэл Москвад өнгөрөөдөг бөгөөд жилийн хоёр сар орчим хугацааг л Переделкин дэх хотын захын байшиндаа өнгөрөөдөг гэжээ.
Сэтгэл санаа тавгүй үедээ шоппинг хийх дуртай. Ууланд аялах, театрт очих дуртай. Долоо хоногт ядаж нэг удаа театрт очдог гэнэ. Кабаева сайн үйлсийн нийгмийн үйл ажиллагаанд анхаарал их хандуулдаг гэжээ.
Эх сурвалж: many-news.com