“Тамагочи” тоглоом шинэчлэгджээ

Японы Bandai компани 1990-ээд оны домогт халаасны тоглоом, виртуаль амьтан тэжээгч тамагочи тоглоомын үйлдвэрлэлээ сэргээлээ. Tamagotchi On төхөөрөмжийн орчин үеийн хувилбар нь өндөг хэлбэрийн илүү том хуванцар корпустай, 2,25 инчийн өнгөт шингэн кристалл дэлгэцтэй, инфра улаан мэдрэгчтэй, Bluetooth-тэй юм байна.

Нүүрэн талд нь тоглоомын үйл явцыг удирдах гурван товчлууртай. Ерөнхийдөө тоглоомын дотоод үйл явдал өөрчлөгдөөгүй. Хэрэглэгч электрон амьтнаа тэжээж, арчилж, хөгжөөх ёстой гэсэн үг. Инфра улаан мэдрэгчийн ачаар хоёр тамагочи эзэмшигчид төхөөрөмжүүдээ холбож, амьтдаа хооронд нь танилцуулж, хамтад нь зургийг нь авч болно. Түүнчлэн амьтдаа амралтад явуулж, гэрлүүлж болдгоороо давуу талтай.

Шинэчлэгдсэн загвар ухаалаг гар утсанд холбогддог гэж Engadget-т бичжээ. Гар утасны аппликэйшний тусламжтайгаар дүрээ сонгож, шинэ контентыг ачаалж болдог юм байна.

Шинэ тамагочи ирэх 07 дугаар сарын сүүлчээр худалдаанд гарч эхэлнэ. Урьдчилан захиалга өгвөл 60 америк долларын үнэтэй аж. Харин өмнөх загвар нь 15 долларын үнэтэй байлаа.

https://hitech.vesti.ru/article/1207515/

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн