Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид тавдугаар сарын 1-ны өдөр татагдан очсон 18 настай залуугийн дунд чөмөгний яс нь хугарч, өчигдөр (2019.05.14) онгоцоор яаралтай нийслэлд авчиржээ.
Залуугийн дунд чөмөгний яс нь хугарч, Цэргийн төв эмнэлэгт яаралтай хагалгаанд орсон байна. Ар гэрийнхний өгсөн мэдээллээр “Гүйж байгаад асфальтан зам дээр унаснаас болж бэртсэн гэж бидэнд хэлсэн. Утсан дээрээ нэг замын зураг үзүүлж байна лээ. Бэртэл гадны нөлөөгүй шүү гэсэн.
Гэхдээ хэлж байгаа үг нь, салаан даргын яриа нь робот шиг нэг зүйлээ давтаад байгаа юм. Дунд чөмөгний яс зүгээр гүйж байгаад унаад хугарчихсан юм бол үзлэг хийсэн эмч нар нь яахаараа тийм зүйлийг мэдээгүй байдаг юм. Манай дүү цэрэгт явахдаа их дуртай байсан. Гэтэл арав ч хонолгүй доголон болоод буцаад ирлээ” гэжээ.