“Mesmerism” продакшн, “BRB” ХХК, XMF-Хуур хөгжмийн наадам, “Монгол НD” телевизийн хамтын бүтээл “Диваажинд хүрэх зам” уран сайхны киног энэ сарын 17-нд буюу нөгөөдөр Зайсан хиллийн кино театрт нээнэ. Найруулагч Д.Ганцогт кинондоо шинэ, дунд үеийн 43 уран бүтээлчийг оролцуулан тоглуулжээ.
Рой Кларкийн “Луйварчид” зохиолоос сэдэвлэн бүтээсэн уг киноны зургийг дэлхийн номер нэг “ARRI” камераар хийсэн нь илүү мэргэжлийн, чанарын өндөр түвшинд хүргэсэн гэдгийг найруулагч онцлов. Энэ кинонд хүсэл зорилгынхоо төлөө тэмүүлж буй хоёр найзын амьдралын үнэ цэн, хэнд ч дийлдэшгүй хүсэл мөрөөдөл, үнэнч нөхөрлөлийг харуулжээ.
Киноны зургийг зургаан сарын хугацаанд, 80-100 хүнийг оролцуулан авсан байна. Гол дүрд залуу жүжигчин С.Идэрмаа, Э.Мөнх-Эрдэнэ, Д.Ганцогт, дүрүүдэд МУАЖ С.Сарантуяа, МУГЖ Ц.Төмөрхуяг, МУСТА О.Гэрэлсүх, Б.Батзаяа, Б.Навчаа, Б.Ангараг, У.Содхүү нар тогложээ.