Женевийн их сургуулийн эрдэмтэд олон улсын эрдэмтдийн багтай хамтран алсын оддын айн каталог гаргажээ. Энэхүү жагсаалт 2021 онд 6.5 метр диаметр бүхий тольтой “James Webb” телескопыг дэлхийн тойрогт гаргах үед сансар судлалын гарын авлага болох юм. Судалгаанаас үзвэл, энэхүү телескоп судалгааны орон зайд цаг тутам манай гарагаас 13.2 тэрбум гэрлэн жилийн зайд орших 150 оддыг айг нээн илрүүлэх гэнэ.
Эдгээр объект 600 сая жилийн настай бөгөөд оддын айг судалснаар шинжлэх ухаан орчлон ертөнц үүссэн нууцыг тайлахад ойртож очих юм. “James Webb” телескопын ажлын үр дүнг задлан шинжлэх явцыг хялбарчлахад дөхөм болох энэхүү каталогийг бүтээхдээ Женевийн одон орны физикчид 2003 онд НАСА агентлагаас хөөргөсөн 85 см хэт улаан туяаны “Spitzer” телескоп болон 1990 оноос хойш ажиллаж буй “Hubble” дэлхийн тойрог замын одон орон судлах төвийн тусламжтай авсан ажиглалтын мэдээллийг харьцуулсан байна.
“Hubble” алсын оддын айн байршлыг тогтоодог бол “Spitzer” түүний хэмжээ, ялангуяа оддын тоо, оддын тоосонцрын хэмжээ зэргийг тогтоодог гэж Женевийн их сургуулийн одон орон судлалын тэнхимийн профессор Паскал Эш тайлбарлав. “James Webb” телескопын тойрог замд байрлуулахтай холбоотой судалгаануудыг төлөвлөхдөө эрдэмтэд дэлхийгээс ойр зайд орших сансар огторгуйг судалсан судалгаан дээр үндэслэн онолын дүгнэлтүүдэд тулгуурласан байна. Эрдэмтдийн таамаглаж буйгаар, алсын оддын ай Сүүн замтай харьцуулбал илүү хурц гэрэлтдэгээс гадна Сүүн замаас маш их ялгаатай гэнэ. Алсын оддын айд илүү том, илүү залуу, илүү халуун, илүү хүчтэй ионжуулах цацрагтай одод давамгайлдаг аж.