Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р дунд сургуулийн 1710 хүүхдийн 529-д нь сүрьеэгийн халдварын шинж тэмдэг илэрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ мэдээлэл эцэг, эхчүүдийг цочирдуулав.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тархвар судлаач, Анагаах ухааны доктор Д.Наранзул хэлдэхдээ Халдвар авсан 529 хүүхдэд “Изониазид” гэх сүрьеэний эсрэг урьдчилан сэргийлэх эмийг өгч эхэлж байгаа. Дахин хэлэхэд, халдвар авсан гэдэг нь өвчилсөн гэсэн үг биш. Сүрьеэгийн халдвар нь тодорхой хүндэрсэн нөхцөл бүрдэхэд өвчин болж хувирдаг. Хүүхдийн дархлааны систем сулрах, ямар нэгэн халдварт өвчнөөр өвдөх, хоол тэжээлийн хомсдолд орох, хүнд хэлбэрийн мэс засалд орох гэх мэт нөхцөл байдал үүссэнээр сүрьеэ өвчин болох эрсдэлтэй байдаг гэв.
Тус эмийг халдвар авсан сурагчдад уулгахад сөрөг нөлөөгүй. “Изониазид”-ыг ууснаар сүрьеэгээр өвчлөх магадлал үгүй болж, хүүхэд эрүүл болно гэдгийг ч дурджээ.