Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг шохойн чулууны үйлдвэрт (2019.05.12) осол гарч нэг хүн амиа алджээ. Тодруулбал, “Мөнх-болор Эрдэнэ” компанийн шохойн чулууны үйлдвэрт, уурхайн ажилтан 40 настай эрэгтэй М ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ халуун чулуунд дарагдсан байна.
Уг хэргийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна. Урьдчилсан дүгнэлтээр хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсаны улмаас хүний амь нас хохирсон гэдгийг тогтоожээ.