Улаанбаатар хотод болох Азийн ардын урлагийн их наадамд 200 гаруй ардын авьяастан оролцоно

Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциацаас Ардын урлагийн дэлхийн шилдгүүдийг шалгаруулах наадмын сүлжээ системийг /World Championship System of Folklore-WCSF/ дэлхий даяар нэвтрүүлж байна.

Энэ хүрээнд Ази тивийн салбар наадмыг Монгол Улсад зохион байгуулах албан ёсны зөвшөөрлийг Соёл урлагийн газар болон “Арт–Лар ТББ” хамтран авжээ. “Азийн ардын урлагийн их наадам”– ыг Улаанбаатар хотноо ирэх сарын 12-16-ны зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Наадамд Малайз, БНХАУ, Япон, БНСУ, Индонез, Энэтхэг, Непал, Бангладеш, ОХУ, Буриад, Тува, Казахстан зэрэг 20 гаруй орны 200 гаруй ардын авьяастан оролцохоор бүртгүүлжээ. Шилдэг оролцогчид Азийн ардын урлагийн их наадамд улсаа төлөөлөн оролцох болно. Азийн ардын урлагийн их наадмыг Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциацаас томилогдсон мэргэжлийн шүүгчид шүүх бөгөөд Их наадмын гранпри шагналтан 4000 eвро, дэд байр 2000 eвро, гутгаар байрын шагналтан 1000 eврогийн шагнал хүртэх юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн