УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит өнөөдрийн (2019.05.13) хуралдаанаар “Итгэлийн зээл” олгох хуулийн төсөл боловсруулан батлах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргажээ. Тодруулбал, 200-300 тэрбум төгрөг төвлөрүүлэн гурван хувийн хүүтэй, барьцаагүй, урт хугацаатай зээлийн шинэ бүтээгдэхүүн гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд ингэхдээ арилжааны банкуудаар дамжихгүй байх хатуу зохицуулалтыг тусгах юм байна.

Судалгаагаар улсын хэмжээнд нийт зээлдэгчдийн 90 хувь нь 20 хүртэлх сая төгрөгийн зээл авдаг бөгөөд “Итгэлийн зээл”-д гурван сая иргэн хамрагдах боломжтой гэж үзжээ. “Итгэлийн зээл”-ийг Монгол Улсын 18 нас хүрсэн, хугацаа хэтэрсэн зээлгүй, өөр зээлдэгчийн батлан даагчаар бүртгэгдээгүй иргэн хүртэх боломжтой байх үндсэн шаардлагатай байх юм байна. Мөн зээлийн батлан даагч нь өрхийн аж ахуй болон бичил бизнесийг эрхэлж байсан төсөл хөтөлбөртэй, орлогын тогтвортой эх үүсвэртэй этгээд байна.

Итгэлийн зээлийг олгосноор макро тэнцвэрийг бататгасан, олон тулгуурт дотоод үйлдвэрт түшиглэсэн тогтвортой эдийн засгийг бий болгоно гэж үзэж байгаа ба үүнтэй холбоотойгоор ямар нэгэн сөрөг үр дагавар гарахгүй гэж үзжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тайлбарлахдаа “Таван сая төгрөгийн зээл авахад барьцаа хөрөнгө байхгүй учраас л иргэдийн амьдрал уруудаж доройтоод байгаа юм. Тиймээс баян, хоосны ялгаа хэт ихсэж байгаа. Тийм учраас Монголын төр анх удаа итгэлцлийг бий болгосон зээлийн бүтээгдэхүүн гаргах зайлшгүй шаардлагатай байна. Ажлын хэсгийнхний тооцоолсноор улс төсвөөс эхний жилд 200-300 тэрбум төгрөгний эх үүсвэрийг гаргана. Ашиг авахгүйгээр эрсдэлээ төр хариуцаад иргэддээ өгөх хэрэгтэй байна”

Энэхүү зээлийг төр өөрөө хариуцаж, Төрийн банкаар дамжуулан гурван хувийн хүүтэй олгохоор хуулийн төсөлд тусгажээ.

МАН-ын бүлэг “Итгэлийн зээл”-ийн хуулийн төслөө Засгийн газарт өргөн бариад байгаа юм байна.

 

By updown

One thought on “МАН: Бага хүүтэй, барьцаагүй, 20 сая хүртэлх төгрөгийн “Итгэлийн зээл” олгох боломж бүрдэнэ”
  1. 20 сая төгрөөр тасалж байхаар нэг сайхан том арьс ширний үйлдвэр байгуулж ажилгүй залуучуудыг ажилын байраар хангаачээ хувийн газарууд залуучуудын цалин өгөхгүй маш их хохироож байнаа сонгуулын шоу битгий хиыгээд байлдаа 20 сая тагрөг чинь урагшаа гараад хятад утас эсвэл 1 машин болоод дууснаа

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн