Казахстаны Ерөнхийлөгч Касым Жомарт Токаев тавдугаар сарын 10-нд Исламын улс болон террорист байгууллагатай холбоотой 231 казах хүн Сириэс Казахстанд эргэн ирсэн гэж мэдэгдлээ.
Тэдний 156 нь Исламын улс бүлэглэлд элсэхээр явсан Казахстаны иргэдийн зургаа 0-6 хүртэлх насны хүүхдүүд бөгөөд 18 нь өнчирсөн байна.
Тавдугаар сарын 7-9-нд Казахтстан улс Сириэс иргэдээ онгоцоор татаж авсан бөгөөд энэ ажлыг тус улсын Гадаад хэргийн яам, үндэсний аюулгүй байдлын зөвлөл зохион байгуулжээ.
Казахтсаны Төрийн болон төрийн бус байгууллагууд Сирээс ирсэн хүмүүсийг амьдралд хөлөө олоход нь туслана гэсэн байна. Өнгөрсөн нэгдүгээр сард 47 хүнийг Сириэс авчихсан Казахстаны тал террористуудын эгнээнд нэгдэхээр Ирак, Сирийг зорьсон олон зуун хүний ихэнх нь алагдсан гэж үздэг юм байна.
Эх сурвалж: thedefensepost.com