Лондон хотын шүүхээс Английн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч асан Дэвид Бекхэмийн жолоо барих эрхийг зургаан сараар хасчээ. Түүнийг жолооны ард гар утсаар ярьсан хэмээн ингэж шийтгэж байна.
Хөлбөмбөгчин эр 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Bentley Bentayga” автомашинтайгаа явж байхдаа утсаар ярьжээ. Үүнийг Их Британи улсад хуулиар хориглодог. Гэтэл хууль зөрчсөн үйлдлийг нь хажуугаар нь өнгөрсөн хүмүүс харж, мэдээлэл өгчээ.
Шүүхээс хөлбөмбөгчинд торгууль ногдуулсан байна. Бекхэм ч буруугаа хүлээсэн аж. Хэрвээ тэрбээр дахин ийм зөрчил гаргавал жолоо барих эрхийг нь гурван жилээр хасах юм байна. Өнгөрсөн жил тэрбээр мөн хурд хэтрүүлсэн хэргээр захиргааны хариуцлага хүлээх дөхсөн билээ.
Эх сурвалж: life.ru