Сэтгэл судлаачид хүнд огт ярьж болохгүй 8 зүйл байдаг гэжээ.
- Бусдын нууц
Хов жив хэзээ ч сайн зүйлд хүргэхгүй. Үүнээс гадна бусдыг муулж, харлуулж харагдуулснаар та өөрийнхөө тухай бодлыг нь сайжруулж чадахгүй. Харин ч өөртөө сөргөөр нөлөөлж байгаа хэрэг юм.
- Худалдан авсан зүйл
Гайхуулж онгирно гэдэг бас л сайн зүйл биш. Хүмүүст атаархах боломж бүү гарга. Энэ байдлаар өөрийнхөө үнэлэмжийг дээшлүүлэх гэж оролдсоны хэрэггүй.
- Орлого
Таны орлого бол таны хувийн л асуудал. Сард хэдийг олдог талаараа бусдад хэлэх, бусдын орлогыг мэдэх нь буруу хандлага юм.
- Ирээдүйн зорилго
Эхлээд хий. Дараа нь үүнийг бусдад ярих эсэхээ шийдсэн нь дээр.
- Сайн үйл
Олон нийтийн сүлжээгээр орон гэргүй, өвчтэй, өнчин хүүхдүүдэд тусалсан гэх бичлэг, зураг олон байдаг. Гэхдээ энэ нь чин сэтгэлээсээ тусалсан гэхээсээ илүү өөрийгөө магтсан, онгирсон, сайрхсан үзэгдэл болдгийг санаарай.
- Итгэл үнэмшил, дуртай зүйлс
Хүн бүр харилцан адилгүй, сонирхдог, итгэж үнэмшдэг зүйлс нь өөр өөр байдаг. Тиймээс өөрийн үзэл бодлыг бусдад наах гэсний хэрэггүй.
- Зоримог үйлдэл
Жинхэнэ баатар хэзээ ч хийсэн үйлдлээ “би хийсэн” гэж цээж дэлддэггүй юм. Тийм болохоор кинон дээр гардаг ихэнх супер баатрууд баг зүүж, өөрийнхөө үнэн мөнийг нуудаг биз ээ.
- Гэр бүлийн асуудал
Таны гэр бүлийн асуудал өөр хүмүүсийн хүрээнд шийдэгдэх ёсгүй зүйл гэдгийг санаарай.
Эх сурвалж: lifter.com