Ховд аймгийн Жаргалант сумын оршин суугч М-ийн гэрт таван хүүхэд угаартсан байдалтай байсныг аварчээ. Торуулбал, тус сумын Наран багийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны гал тогооны өрөөнд цахилгаан тогоо шатаж, улмаар унтаж байсан таван хүүхэд угаартсан байсныг утаажилтийн бүсээс гаргаж, эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн байна.
Тухайн үед иргэн М-ийнд дөрвөн хүүхэд, тэдгээр хүүхдүүдийг харж хонож байсан хамаатных нь нэг хүүхэд байжээ. Хүүхдүүдийн эцэг, эх ээлжийн ажилтай байсан аж. Одоогийн байдлаар хүүхдүүдийн биеийн байдал сайжирч, зохих эмчилгээ хийж байна гэж Баруун бүсийн оношлогоо эмчилгээний төвөөс мэдэгдлээ.
утаа гарч байгааг мэдэж, дотогш орж шалгахад оршин суугч М-ийн гэрт таван хүүхэд угаартсан байдалтай байсныг аймаг дахь цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч П.Ганпүрэв, ахлагч Б.Мөнх-Эрдэнэ нар аварсан байна.