Э.Энгүүнбат хүү ОХУ-ын “од” боллоо

2019-05-10 10:171min0
2434613157874985592_850_x_637

Гавьяат жүжигчин С.Батсүхийн авъяаслаг бяцхан шавь Э.Энгүүнбат өчигдөр (2019.05.09)  ОХУ-ын Москва хотод болсон Аугаа их ялалтын баярын тоглолтод оролцож, “Смуглянка” дууг гоцлон дуулжээ.

Э.Энгүүнбат нь “Болор од” хүүхдийн найрал дууны улсын уралдааны ялагч болох “Бадмаараг” хамтлагийн найрал дуучидтай хамт Христийн сүмийн өмнөх талбайд ая дуугаа цуйрайтуулж, Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тайзнаас дуудуулах нэр хүндтэй урилгыг ОХУ-аас хүлээн авсан байна.

Мөн МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамцын санаачилж, Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулж анх удаа зохион байгуулсан “Болор одод” хүүхдийн найрал дууны уралдаанд СУИС-ийн сургуулийн харьяа “Бадмаараг” ахлах сургуулийнхан түрүүлж, Байгаль далайн зусланд амрах эрхийн бичгээр шагнуулж байжээ.\

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй