Венесуэл улсын тагнуулын байгууллагын “SEBIN”-ын алба хаагчид өчигдөр (2019.05.08) тус улсын сөрөг хүчний тэргүүн Хуан Гуйдогийн орлогч, Үндэсний ассамблейн дэд дарга Эдгар Самбраног баривчилсан байна.
Баривчилгаа болох үед тэрээр нийслэл Каракас хотын төвд өөрийн автомашинаар зорчиж байсан аж. Харин тагнуулын ажилчид ачлагын машин ашиглан түүнийг тээврийн хэрэгслийнх нь хамтаар чирч авч яван, “SEBIN”-ын төв байранд саатуулжээ.
АНУ-ын зүгээс энэхүү үйлдлийг хууль бус, хүний эрхэнд зүй бусаар халдсан хэрэг гэж үзэн Эдгар Самбрано болон өөр бусад улстөрчдийг нэн даруй суллахгүй бол хатуу хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдээд байна. Олон улсын улс төрийн шинжээчид АНУ энэ бүхний хариуд Венесуэлд тавьсан эдийн засгийн хоригоо улам чангатгах арга замыг хэрэглэнэ гэж таамаглаж байна.
Эх сурвалж: Reuters