Офицерын тойргоос Жуковын талбай хүртэлх хойд урсгалын замыг түр хаана

2019-05-09 09:481min0
zam

Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Батлан хамгаалах яамнаас ”Мөнхөд дурсагдах дайчид” явган жагсаалыг маргааш зохион байгуулах гэж байна. Тус явган жагсаал нь өглөө 10.00 цагаас Батлан хамгаалах яамны урд талбайгаас эхэлж Зөвлөлт Холбоот Улсын маршал Г.К.Жуковын талбайд хүрэлцэн ирэх юм.

Иймд тус арга хэмжээний хүрээнд 09:00-11:00 хүртэлх хугацаанд Офицерын тойргоос Жуковын талбай хүртэлх буюу Энхтайваны өргөн чөлөөний хойд урсгалын замыг түр хаахаар болсон байна. Дээрх хугацаанд та бүхэн өөр замыг сонгон зорчино уу.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй