Төв аймгийн Зэвсэгт хүчний 0311 дүгээр цэргийн ангиас байлдааны зориулалттай их хэмжээний сум алдагдсан хэрэг гарсан талаар мэдээлсэн. Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн албанаас Төв аймгийн цагдаагийн газартай хамтран шалгаж байгаа бөгөөд уг хэрэгт холбогдуулан гурван хүнийг баривчлан саатуулсан байна.
Цэргийн ангиудаас алдагдсан байлдааны зориулалттай их хэмжээний сум нь хууль бусаар сум зардаг зохион байгуулалттай этгээдүүдийн гараар орсон байсан тогтоогдсон. Хууль бус зэвсэгийн худалдаа эрхэлдэг этгээдүүд “Нарантуул”, “Хархорин” зах болон бусад газруудаар нууцаар борлуулагддаг байсан нь мөрдөн шалгалтаар илэрсэн байна.
Цэргийн ангиудаас их хэмжээний байлдааны сум алдагдсан хэрэгт шалгалтын ажиллагааг явуулж, хууль бусаар байлдааны сум, хэрэгслийг зарж борлуулдаг бүлэг этгээдүүдээс 45.000 орчим сумыг хураан авчээ. Дээрх хэргийг Мөрдөн байцаах албанд үргэлжлүүлэн шалгаж байна.