Нийгэм

Улаанбаатарт зөөлөн шороон шуурга шуурна

Малчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас орж, сэрүүсч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2019 оны 05 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шүуурна. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 11-16 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 20-25 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Өдөртөө 20-22 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус дулаан, харьцангуй чийг 24 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Capture-5 Улаанбаатарт зөөлөн шороон шуурга шуурна

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close