УИХ-ын даргын захирамжаар “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” Ажлын хэсгийн асуудал өчигдрөөс анхаарал татаж эхэллээ. Ажлын хэсгийн шалгалтын дүгнэлт УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон дээр хэлэлцэгдээгүй байхад Рио Тинто компанид хэдийнэ хүрч, тэндээс тайлбар ирсэн нь гишүүдийг муудалцуулахад хүргэсэн юм.
Энэ Ажлын хэсэг 2018 оны гуравдугаар сард байгуулагдсан бөгөөд Д.Дамба-Очир ахалж байсан Ажлын хэсгийг УИХ-ын дарга захирамж гарган Д.Тэрбишдагвад хариуцуулсан байв.
Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар ажиллажээ.
Угтаа бол ажлын хэсэг таван сарын хугацаатай ажиллах үүрэг авсан ч улс төрийн шалтгаан болон бусад шалтгаанаар хойшилсоор Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтээ өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт гишүүдийн гар дээр очжээ.
Шалгалтаар илэрсэн зөрчил:
Тайлбар: сая ам.доллар
№ | Шалгалтаар илэрсэн зөрчилтэй асуудлууд | Ажлын хэсгийн ирүүлсэн асуудлын дүн | ХНЗ-ийн хүү тооцох дүнгээс хасч залруулах дүн | 1-р үе шатны хөрөнгө оруулалтын зардлаас хасч, менежментийн төлбөр тооцохгүй байх дүн |
1 | Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаас өмнө хийгдсэн тоног төхөөрөмжийг худалдан авах гэрээний эрхийг холбоотой талуудад шилжүүлэн анхан шатны баримтаар нотлоогүй төлбөр хийсэн, түүнтэй холбоотой гарсан зардал | 92,040,1 | 90,040,1 | 92,040,1 |
2 | “Оюутолгой” ХХК-ийн тооцооллын алдаанаас үүсч хөрөнгө оруулалтын зардлаас анхан шатны баримтаар нотлогдоогүй зардал | 340,666,5 | 1,2863,9 | 340,191,6 |
3 | “Оюутолгой” ХХК-ийн бүртгэгдсэн хөрөнгө оруулалтын зардлаас анхан шатны баримтаар нотлогдоогүй зардал | 590,265,2 | 144,641,7 | |
4 | “Оюутолгой” ХХК-ийн бүртгэгдсэн хөрөнгө оруулалтын зардал болон хувь нийлүүлэгчдийн зээлийн дүнгээс бууруулан тооцох баримтаар нотлогдоогүй зардлын дүн | 144,641,7 | 30,997,3 | 528,625,8 |
5 | Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын зардал болон хувь нийлүүлэгчдийн зээлийн дүнгээс бууруулан тооцох баримтаар нотлогдоогүй зардлын дүн | 1,167,613,5 | 588,860,2 | 1,105,499,2 |
6 | Хөрөнгө оруулалтын гэрээ болон хууль тогтоомжоор нарийвчлан зохицуулагдаагүй асуудлыг холбогдогч талуудын хэлэлцээрийн түвшинд шийдвэрлэх, цаашид дахин нягтлан шалгах ажил | 718,260,3 | 713,181,5 | |
7 | Нийт | 1,885,847,3 | 713,181,5 | 1,105,499,2 |
АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТ
- Оюутолгойн төслийн хөрөнгө оруулалтын гэрээ, мониторинг хийх хоёр талын төлөөлөл оролцсон ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар гэрээг сайжруулах шаардлагатай.
- Дубай хотноо байгуулагдсан далд уурхайн бүтээн байгуулалтын төсөл, менежментийн гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомж болон Хөрөнгө оруулалтын гэрээ зүйл заалтыг зөрчсөн учир түүнийг нягтлан судалж, хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэж байна.
- “Оюутолгой” компанийн монгол ажилтны сарын дундаж цалин гадаад ажилчдынхаас 5-15 дахин бага.
- Гэрээг Монголын талаас нууцалж байгаа нь экспортын бүтээгдэхүүний үнэ бодитой эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Борлуулалтын орлогыг үнэн зөв тодорхойлолгүй өнөөг хүрчээ. Улмаар нийт борлуулалтын орлогоос хасагддаг “Ачаа тээврийн зөрүү” зардал нь Оюутолгойн үр ашгийг бууруулдаг.
- …”Оюутолгой” ХХК-ийн татварын ачаалал нь Монгол Улсын Эдийн засаг дахь татварын ачааллаас 5 дахин бага. Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр хөрөнгө оруулагчдад зориулан татварыг 70 жилээр тогтворжуулсан. Цаашид Оюутолгой төслөөс Монгол Улсын татвар, төлбөр, хураамж, шимтгэл болон бусад хэлбэрээр хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх.
- Монгол Улсын Засгийн газрын өмчлөлд байгаа 34 хувьд ногдох хувьцааг эс тооцвол бүхий л хөрөнгө, ирээдүйн мөнгөн урсгал, орж ирэх данснуудыг барьцааны агент “Стандарт Чартеред Банк”-д дамжуулан барьцаанд тавьсан.
АЖЛЫН ХЭСГИЙН САНАЛ
- Уул уурхайн компанийн санхүүгийн үйл ажиллагаа болон түүний гэрээний хэрэгжилтэд ерөнхий хяналт тавьж ажиллах төрийн байгууллагуудын эрх үүргийг тодорхойлж өгөх,
- Өнөө болон ирээдүйд хэрэгжих уул уурхайн төслүүдийн аливаа гэрээнд менежментийн төлбөр тогтоохгүй байх зарчмыг батлах,
- Хөрөнгө оруулалтын гэрээнд татварын орчноос бусад зүйлийг тогтворжуулахгүй байх
- Рио-Тинто компани санхүүжилтийн баталгаа гаргасны төлөө шимтгэл авч, төслийн санхүүжилтийн зээлийн хүү гэсэн хоёр төрлийн дүнгээс менежментийн төлбөр авахаар тохирсон байгааг өөрчлөх
- ТЭЗҮ-д зааснаас хэтэрсэн зардлын хэмжээгээр Рио-Тинто компанид олгох менежментийн төлбөрийг хасах
- Нэг төрлийн үйлчилгээ үзүүлээд, түүнийгээ хоёр өөр нэрээр давхардуулан нэхэмжлэн авч буйг таслан зогсоох зэрэг асуудлуудыг тусгасан байна.
1 comment
ухаад үзвээс их л юм гарна. ИХ АМЖИЛТТАЙ ХИЙХ ХЭРЭГТЭЙ