Ерөнхий аудиторын суудал хэдэн сар эзгүйрэв. Энэ хугацаанд аудитын зарим дүгнэлт баталгаажаагүй. Хуулийн хугацаа нь ч өнгөрсөн гэдгийг холбогдох эх сурвалжууд хэлж байна. Өөрөөр хэлбэл, хийдэл үүсч, бусдад боломж олгосон байж мэдэх нь. Тэгвэл эл суудалд Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан Д.Занданбатыг зүтгүүлж, байнгын хорооны хуралдаанаар дэмжээд авлаа.
Ер нь ч, Оюутолгойд хийсэн шалгалтын дүнг УИХ-ын түвшинд хэлэлцэх үеэр ерөнхий аудиторыг томилж байгаа нь тохиолдол биш юм. Чөтгөр шүглэсэн гэлтэй энэ албан тушаалын эзэд томоохон асуудлын өмнө, эсвэл дараахан нь солигддог жишиг бараг тогтоод байгаа.
Тухайлбал Д.Хүрэлбаатар гэхэд Оюутолгойн төсөлд аудитын шалгалт оруулна, Тавантолгой төсөлд анхаарал хандуулна, Төрийн бүх байгууллагад хөндлөнгийн шалгалт оруулж но-той ноцтой, буруу ташаа зүйл, авлига, төсөв мөнгөний хэтрүүлэлт байгаа эсэхийг олж тогтооно хэмээн чуулганы индрээс гишүүдийн асуултад хариулахдаа мэдэгдэж байв.
Тэрбээр ажлаа авсан даруйдаа АСЕМ руу орсон. Аудитын байгууллагаас “АСЕМ” нэрээр хяналтгүй зарцуулсан 395.7 тэрбум төгрөгийн задаргаа бүхий аудитын тайланг олон нийтэд дэлгэж, хэсэг нөхдийг бачууруулсан нь үнэн. Зарим зөрчлийг хууль хяналтын байгууллагад ч шилжүүлэн шалгуулж байгаа.
“АСЕМ Вилла” цогцолбор буюу “Скай ресорт” компанид 125 тэрбум төгрөгийн жилийн 4.5 хувийн хүүтэй, зургаан жил хүртэлх хугацаатай зээлийг Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан олгосон байдаг. “Холидэй Инн”, “Империал”, “Рамада”, “Чингис, “Цэцэг” зэрэг 16 зочид буудалд нийт 108.4 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан тараасан. Нийтдээ 233.4 тэрбум төгрөгийн зээл олгосон гэсэн үг. Энэ зээлийн эргэн төлөлтийн талаар мэдээлэл учир дутагдалтай, хяналт сул байгаа тул хуулийн байгууллагад шалгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг хийсэн гээд тоочвол нэлээд уртхан жагсаалт гарна.
Харамсалтай нь, энэ бүх эхлүүлсэн ажил М.Энхболдод таалагдаагүй бөгөөд түүнийг хүчээр өргөдлийг нь өгүүлсэн гэдгийг ойрын эх сурвалжууд хэлдэг. Эл шуум үнэний ортойг бататгаж Оюутолгойн төсөл рүү аудит оруулахаас урьтаж Д.Хүрэлбаатарыг бүрмөсөн холдуулаад авлаа. Түүний өмнөх ерөнхий аудитор А.Зангад хүртэл Чингис, Самурай бондыг зах замбараагүй зарцуулсан асуудлын үеэр эл суудалд сууж, мөн асуудлыг гаргаж тавиад удалгүй чөлөөлөгдөж байсан билээ.
Эх сурвалж: buzznews.mn
35 comments
Яагаад ажилаас энэ чөлөөлж байгаан
Ажилаа сайн хийсэн гэж чөлөөлж байгаа юм байлгүй
АСЕМ-аар идсэн уусанг энэ нотлоод гаргаад ирхээр ажилаас энэ чөлөөлж байгаа юм уу яанадаа энэ улс төрчид их эрх мэдэлтэй хүмүүс юм даа
Заза ингэхээр чинь Монгол улсад маань ажилаа яг сайн хийдэг хүн цөөрч байгаа шүү дээ
Ямар арчаагүй төр засаг бэ үнэн зөвийг энэ олоод нотлож байхад ажилаас энэ чөлөөл эдр арай ч дээ хэлэх муу үг ч алга муу новш нар
Чинь шударгаар ажиллаж байгаа хүнийг ингээд чөлөөлөх гэж !!!
Яацан Улс төртэй орон бэ
Овоо ажилт хийж байгаа нэгнээ ингээд халчих гэж дээ
Монгол орныхоо төлөө шударгаар ажилсан хүнийг халчих гэж
муусайн юмнууд идэж дуусаагүй юм байхдаа
ичээсэй билээ энэ улс төрчид
“АСЕМ” нэрээр хяналтгүй зарцуулсан 395.7 тэрбум төгрөг энэ чинь одоо юу бэ
Шударгаар ажилсан хүнийг амархан шиг холдуулж бна хэлэх үг үнэхээр алга улс эх орондоо юу ч хийхгүй байж өөрсдөө л баярхаж явна
Ажилаас энэ чөлөөлёөн хүмүүсийг өөрсдийн чөлөөлсөн дээр байлгүй шалгуулаад байх ёстой газарлуун явуул
Чинь шударгаар ажилах хүнгүй боллоо энэ улс төрчид зөвхөн өөрийн эрх ашигаа хараад бх юм
Төрийн бүх байгууллагад хөндлөнгийн шалгалт оруулж но-той ноцтой, буруу ташаа зүйл, авлига, төсөв мөнгүүдийг энэ бүгдийн шалгах ёстой
ажилаа сайн хийсэн хүнийг халдаг болцон нийгэм болждээ улс төрчид энэ ийм бга юм чинь Монгол улс хэзээ ч хөгчихгүй
Ямар арчаагүй төр засаг бэ үнэн зөвийг энэ олоод нотлож байхад
төр засагт бол худалч өөрийн эрх ашигаа босон луйварчид л бдаг болсон нийгэм бна даа
Шударга хүнийгээ ажилаас энэ чөлөөлчих гэж
Шударга ёсны хүн байхгүй болждээ
Ягд чөлөөлж байгаа юм бэ үнэн энэ нотлоод өгөхөөр ингэж байгаа юм уу
АСЕМ- аар идсэн уусанг энэ нотлоод хаячихаар ингэж байгаа юм уу халсан хүнийг энэ халаад хаячихсан юм
ИЧЭЭСЭЙ БИЛЭЭ ЭНЭ УЛС ТӨРЧИД
ХУУЛЬ ЖУРАМ ГЭЖ БАЙДАГ БИЗДЭЭ ЯАГААД ЧӨЛӨӨЛЖ БАЙГАА ЮМ БЭ
Улс эх ороны төлөө шударга үнэний төлөө явсан мундаг хүмүүсийг ажилаас энэ халах гэж дээ
Шударга хүн цөөрсөн нийгэм болждээ
ажилаа сайн хийсэн хүнийг халдаг болцон нийгэм болждээ улс төрчид энэ ийм бга юм чинь Монгол улс хэзээ ч хөгчихгүй
Худал хуурмагаар явж байгаа хүмүүс шийтгэлээ хэзээ нэг өдөр авнаа
Худал хуурмагаар дүүрчихсэн улс төрчтэй юм даа
Хүний амьдралын хамгийн дээдийн дээд чанар шударга ёсны төлөө тууштай тэмцэх явдал юм.
Үнэн шударгаар ажиллаж байгаа нэгнээ дэмжихгүй өөрийн эрх ашиг эрх мэдлээр ажлаас нь чөлөөлж болдог юм уу хууль дүрэм хаана бна вэ
Ягд чөлөөлж байгаа юм идсэн юмыг энэ нотлохоор уу
Хууль дүрэм хаана бна вэ
Хууль дүрэм байхгүй тул асуудлыг бууны сумаар шийдэе. нэгдэгтүн. НЭГД. НААШАА ИР.