Б.Бат-Өлзий: Бөх сонирхогч нийт ард түмнээсээ уучлалт гуйж байна

2019-05-08 09:53
bat-ulzii b

Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий аймгийн арслан Э.Сумъяабаттай учраа таарч барилдан улмаар өвдөг шороодсоныхоо дараа шилбэ рүү нь өшиглөхийг завдсан дүрс бичлэг бөх сонирхогчдын шүүмжлэлийг дагуулах болсон.

Тус барилдааны дөрвийн даваанд Ховд аймгийн харьяат, улсын харцага Б.Бат-Өлзийг аймгийн арслан Э.Сумъяабат давсан юм. Бөхийн холбооноос дэвжээн дээр зохисгүй үйлдэл гаргасан Б.Бат-Өлзий харцагад сануулга өгч, давааны мөнгийг нь хураасан билээ.

Монгол бөхийн өргөөнд болсон Үндэсний манлай үйлдвэр “Арвайн үндэс” ХХК-ийн нэрэмжит Монгол Улсын арслан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдааны үеэр болчимгүй үйлдэл гаргасан гэж бөх сонирхогчдынхоо дургүйцлийг хүргэсэн тэрбээр цахим хуудсаараа дамжуулан уучлалт гуйжээ.