08:30 цагт: “Новотел” зочид буудалд “Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулган энэ жил “Агаарын бохирдол ба эх, хүүхдийн эрүүл мэнд” сэдвийн хүрээнд зохион байгуулагдана.
09:00 цагт: МУИС-ын номын санд “Соёлын бүтээлч үйлдвэрлэл – 2019” эрдэм шинжилгээ онол практикийн хурал болно.
09:00 цагт: Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
10:00 цагт: Монголын Улаан загалмай нийгэмлэгийн төв байранд Олон улсын хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан Монголын улаан загалмай нийгэмлэг хүмүүнлэг үйлсийг түгээн дэлгэрүүлж буй хувь хүн, албан байгууллагыг шагнаж урамшуулах ёслолын ажиллагаа болно.
10:00 цагт: Монгол Улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 94 жилийн ойн өдрийн хүрээнд хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл, үзүүлж цэцэг өргөх ёслол болно.
11:00 цагт: Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.
11:00 цагт: МХЕГ-ын БОГУУХГ-ын санаачилгаар Мод, модон материалын төрөлжсөн долоон захын хамт олон Баянзүрхийн гүүрнээс баруун тийш Туул голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэнэ.
11:00 цагт: MN-мэдээллийн төвд Улаанбаатар хотын ногоон байгууламжийн асуудлаар тус салбарын мэргэжилтнүүд мэдээлэл хийнэ.
11:30 цагт: Монгол Улсын Засгийн газраас БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр газрын тос боловсруулах үйлдвэр барихаар шийдвэрлэсэн. Энэ ажлын хүрээнд Монголд анх удаа зохион байгуулагдаж буй Энэтхэг-Монголын хамтарсан газрын тос, байгалийн хийн салбарын үзэсгэлэнгийн талаар мэдээлэл өгнө.
11:40 цагт: “Интер ном”-д Сэтгүүлч, яруу найрагч Сумъяагийн Амартайваны “Морьтны тэнгэр” номын нээлт болно.
12:00 цагт: Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
12:00 цагт: Нийслэлийн Өргөө амаржих газрын эх баригчдын өрнүүлсэн хүмүүнлэгийн аяны хүрээнд 126 дугаар цэцэрлэгийн 12 өрөөнд суурилуулсан камер болон НӨАГ-ын нийт хамт олны хандив, тусламжийн эд зүйлийг хүлээлгэн өгнө.
13:00 цагт: Өргөдлийн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.
14:00 цагт: Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд болно.
15:00 цагт: Ажлын хэсгийн хуралдаан “Г” танхимд болно.