Хоолны хордого авч БНСУ-ыг зорьсон гэх учир битүүлэг мэдээг хэвлэлээр дамжуулсан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрч долоо хоногт эрүүл мэндийнхээ талаар мэдээлэл хийлээ. Эрүүл мэнддээ анхаарч чадаагүйгээс ийм байдал үүсгэсэндээ уучлалт гуйсан Л.Оюун-Эрдэнийн “хоолны хордлого хөлөнд орсон” гэсэн үг өнгөрөгч долоо хоногт олон нийтийн гайхшрал эгдүүцлийг нэлээд хөдөлгөх шиг болов.

Бутан улс 600 мянган хүн амтай. Тус улсын баян гэр бүлүүд Тайландын хааныг дуурайх элбэг бөгөөд хуруугаа эсгэсэн ч Тайландад эмчлүүлэхээр нисдэг гэсэн яриа Азийн орнуудаар яригддаг. Яг үүнтэй ижил манай улс төрийн хүрээнийхэн жаахан эвгүйдвэл Солонгосыг зорих нь ердийн үзэгдэл болсон. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гэдсээ өвдмөгц БНСУ-ыг зорьсон нь тийм ч сонин хэрэг биш.

Гэхдээ түүний хийсэн мэдэгдэлд эгдүүцсэн иргэд Засгийн газар, Эрүүл мэндийн салбараа үгүйсгэж байгаад дургүйцлээ илэрхийллээ. Эрүүл мэнддээ санаа тавих нь хувь хүний хэрэг ч түүний мэдэгдэл оновчтой байсан уу, үгүй юу. Улстөрчид хэлж ярьж байгаа үгээ сайн бодохгүй бол эвгүй байдалд орно шүү гэдгийг хатуу бөгөөд халуун сануулаад авлаа.

Эх сурвалж: niigmiintoli

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн