УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дөнгөж сая дууслаа. Тус бүлгийн хурлаар Ерөнхий аудиторыг томилох асуудлыг хэлэлцэж, Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Занданбатыг томилох саналыг бүлгийн гишүүдийн 94 хувь нь дэмжив. Улмаар уг саналыг холбогдох байнгын хороогоор энэ долоо хоногт хэлэлцэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулах юм.
Эргэн сануулахад, Монгол Улсын Ерөнхий аудитороор ажиллаж байсан Д.Хүрэлбаатар нь жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн хөрөнгөөс зээл авсан нь нотлогдож, улмаар түүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлээд байсан юм. Тэрбээр өмнөх долоо хоногт ажлаас чөлөөгдөх өргөдлөө өгсөн билээ.