Улс төр

Казиногийн тухай хууль “амилна”

УИХ ирэх долоо хоногоос Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудалд бэлтгэх гэж байна. Хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлыг Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсэг хариуцах бөгөөд даваа гаригт (2019.05.06)-нд Нээлттэй сонсгол хийх юм.

Монгол Улс Казиногийн тухай хуулийг 1990-ээд оны дундуур батлагдан мөрдөж, албан ёсны казино байгуулах эрхийн тендер зарлаж байсан. Тендерийн ялагчаар “Мон Макао” нэртэй компани тодорсон ч өрсөлдөгчид нь тендерийг шударга бус явагдсан хэмээн зарлаж, авлига авсан хэргээр УИХ-ын гурван гишүүн шүүхээс ял авч байсан түүхтэй. Мөн “Мон Макао” компанийн захирал н.Байгаль ч ял сонссон юм.

Үүнээс хойш 2007, 2009, 2015, 2017 онд УИХ-ын гишүүд Казиногийн тухай хуулийн төслийг дахин санаачилан УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэсэн ч амжилттай урагшилж чадаагүй юм.

2017 онд яригдаад чимээгүй болсон Казиногийн тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Энхболд ахалж байсан бөгөөд УИХ-ын гишүүн Н.Учрал мөн энэхүү Ажлын хэсэгт багтаж байв.

Тэд 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед өргөн барьсан Казино байгуулах тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулж, өргөн мэдүүлж байсан.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close