Турины “Ювентус”, Португалийн шигшээгийн довтлогч Криштиану Роналду дэлхийн хамгийн үнэтэй Bugatti La Voiture Noire машиныг авчээ. Португалийн хөлбөмбөгчин шинэ машидаа 11 сая евро төлсөн байна.
Уг машин нь 1500 морины хүчтэй, цагт 420 км хурдлах чадвартай. Гэхдээ Роналду 2021 он хүртэл дэлхийн хамгийн үнэтэй машинаа унах боломжгүй юм. Үүнээс өмнөхөн Bugatti La Voiture Noire-д компьютер программын боловсруулалт хийх шаардлагатай аж.
vesti.ru