Бразилийн хуулийн байгууллагынхан мансууруулах бодисын тээвэрлэлтийн сүлжээний гишүүний тотийг баривчилжээ. Шувууг эзнийг нь саатуулах үеэр хамт баривчилсан байна. Учир нь гэмт этгээд цагдаа ойртон ирэх үед шувуугаа “Ээж ээ, цагдаа” гэж хашхирдаг болгож сургажээ. Харин энэ удаад гэмт хэрэгтний дохио тус болсонгүй.
Шувууд баривчилснаас хойш торонд хорьсон гэж амьтны хоригдсон газарт очсон сэтгүүлч Неяра Пиньеро мэдэгдсэн байна. Энэ тоть үнэхээр дуулгавартай шувуу байсан гэж тэрбээр тэмдэглэсэн байна.
segodnya.ua