Нийслэлийн соёл, урлагийн газрын зарим харьяа байгууллагуудын дарга нар түр хороо байгуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шаардах бичиг хүргүүлсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл өнөөдөр тус түр хорооноос Ж.Дамдинцэрэнд хариуцлага тооцуулах тухай Хотын даргад хүргүүлсэн шаардлагаа хэлэлцэн шийдвэрлүүлэхээр НИТХ-ын Дарга, Тэргүүлэгчид, Төлөөлөгчдөд ханджээ.
Хотын даргад хүргүүлсэн шаардах бичигт Нийслэлийн соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэнгийн авлигын эсрэг хуулийг зөрчиж хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсан, ажлын байрандаа ажилтнаа зодож танхайрсан зэрэг хэрэг зөрчлүүдийг тодорхой үндэслэл, баримтад тулгуурлан хүргүүлж, хариуцлага тооцож шийдвэрлэж өгөх тухай бичиг хүргүүлжээ.
НИТХ-ын Дарга, Тэргүүлэгчид, Төлөөлөгчдөд хүргүүлсэн хүсэлтийн хариуг 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж тодорхой хариуг түр хороонд ирүүлэхийг хүсчээ
Эх сурвалж: www.newsmongolia.mn