Арабын нэгдсэн Эмират улсын Дубайн ханхүү Шейк Хамдани Самсунг электрониксын Galaxy-Fold дэлгэгддэг ухаалаг гар утсаар селфидсэн зургаа өөрийн инстаграм хуудсандаа байршуулсан нь олон нийтийн анхаарлыг татах болжээ.

Учир нь албан ёсоор худалдаанд гараагүй байгаа тус загварын утсыг хэрхэн гартаа оруулсан нь сонин байгаа аж. Тэрээр инстаграмдаа 7.8 сая дагагчтай бөгөөд түүний энэ үйлдэл нь Самсунг электорниксын хувьд боломжийн сурталчилгаа болсон гэж үзэж болохоор. Гэтэл анхнаасаа ийм зорилгоор Дубайн ханхүүд шинэ загварын утсаа өгсөн гэдгээ Самсунг нуугаагүй байна.

Тиймээс л Дубайн ханхүү инстаграм дахь зургаа “Баярлалаа танд” гэсэн талархалын үгийг Самсаунг электрониксын сошиал хаягтай хамт хавсаргажээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн