Увс аймгийн Сагил сумын Баярзүрх багийн “Цагаан шувуут” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 33 км-т ,Ө-50042/00//, У-91016/00/// өчигдөр (2019.05.01) 07:46 цагт 4.6 магнитут, 07:55 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн тухай мэдээллийг өчигдөр 08:08 цагт ООГХ-ээс ирүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад, иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй байлаа.