“Хуульчийн про боно-2019 өдөр”-ийг өчигдөр (2019.05.01) Улаанбаатар хот болон 21 аймагт нэгэн зэрэг ажилттай зохион байгууллаа.
Өдөрлөгт Монголын Хуульчдын холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хууль зүйн туслалцааны төв, Нотариатчдын танхим, өмгөөллийн нөхөрлөлүүд хамтран анх удаагаа хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаагаараа онцлог боллоо.
Уг өдөрлөгт Шүүхийн ерөнхий зөвлөл, нийслэл дүүргийн эрүү, иргэн, захиргааны бүх шатны шүүхүүд, шүүхийн төрөлжсөн архив өргөн бүрэлдэхүүнээр оролцож, үйл ажиллагаагаа ард иргэдэд танилцуулж, үнэ төлбөргүй архивын лавлагаа, шүүхийн мэдээлэл лавлагааны үйлчилгээ, зөвлөгөөг өгч ажиллаа.
Өдөрлөгт ойролцоогоор 520 гаруй иргэд оролцож шүүхийн үйл ажиллагааны талаар зөвлөгөө, мэдээллийг нэг дороос үнэ төлбөргүй авч хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж байлаа.
Мөн санал хүсэлтийн хайрцаг явуулж иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийг бичгээр авч ухаалаг дэлгэцээр иргэдийн санал асуулгыг авч ажилсан юм.