АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлж, томилох асуудлыг Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.05.01) хуралдаанаар хэлэлцэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт АТГ-ын дарга Х.Энхжаргалаас ямар нөхцөл байдалд ажилласан талаар болон Авлигын индекс ухарсан шалтгааныг тодруулсан юм. АТГ-ын дарга Х.Энхжаргал “10-аад хоногийн өмнө би ҮАБЗ-ийн гишүүдэд Оюутолгойтой холбоотой маш ноцтой баримтуудыг өгсөн. Энэ бол хамгийн том шалгасан хэрэг. Энэ шалгалтыг зайлшгүй цааш нь аваад явах хэрэгтэй шүү. Бусад анхаарал татсан хэргүүдийн талаар өнөөдөр УЕП-той 15:00 цагт уулзана. Тэгэхдээ гурван боть 69 хэргийг өгнө.
Оюутолгойн хэрэг 90-ээд хувьтай байгаа байх гэж бодож байна. Хамтад нь маш нууц материал танилцуулсан байгаа. 33 их наяд төгрөг дээр гүйцэтгэх ажил, мөрдөн байцаалт явуулж болохгүй, нууцлалтай мэдээлэл Татварын ерөнхий газар дээр байсан. Прокурорын зөвшөөрлөөр АТГ хальт танилцсан. Бусдаар харьцангуй гайгүй байх.
Авлигын индекс 72-оос 103-р байр руу ухарч, энэ жил 93-р байрт шилжсэн. Хамгийн их саад болсон зүйл нь гадаадаас олон бондууд босгож, дараа нь бондуудын зарцуулалт бүхий 33 их наяд төгрөгийн хөрөнгийг өршөөсөн. Энэ нь олон улсын байгууллага дээр очоод Монгол гэдэг улсын нэрийг харлуулсан” гэв.
Ийнхүү тус байнгын хороо АТГ-ын дарга Х.Энхжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ.