-Ц.Гарамжав хүн гүтгэсэн хувь хүнийг 10 сая, ААН-ийг 100 сая хүртэлх төгрөгөөр торгох тухай санал гаргажээ–
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Зөрчлийн тухай хуульд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, твиттер, фэйсбүүкээр хүн гүтгэвэл 10-20 сая төгрөгөөр торгох хуулийн заалт оруулах санал гаргаад буй. Тодруулбал, мягмар гаригт болсон (2017.04.25) УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр Зөрчлийн тухай хуульд хүн гүтгэсэн тохиолдолд хувь хүнийг 10 сая төгрөгөөр, аж ахуйн нэгжийг 100 сая төгрөгөөр торгох санал гаргажээ.
Саналыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “зарчмын хувьд байж болохгүй зүйл” хэмээн дэмжээгүй ч Байнгын хорооны гишүүдийн олонхийн саналыг авч чаджээ. Энэ нь олон нийтийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулаад байна. Өөрөөр хэлбэл, “Эрх баригчид олон нийтийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдаж, хэвлэл мэдээллийн эрхийг боомилох нь” гэж эсэргүүцэх иргэд олон байна.
Мөн иргэдийн мэдэх эрхийг хязгаарлаж, сэтгүүлчдийг торгож, яллах хууль батлах гэж байгааг хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэн, эсэргүүцлээ. Уг асуудлаар өчигдөр (2017.04.26) Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд “Өдрийн сонин” дээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
Эх сурвалж: eagle.mn
1 comment
daravch daldaina ,bulavch bultaina gej vnen vg shvv…mungutei bol bvh yumiig zohitsuulj bolno gej bodood bga yum baih daa.