Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг гэрийнх нь гаднаас баривчиллаа гэсэн мэдээлэл тархсан байна. Тухайлбал Твийтерт ингэж бичсэн байна. Энэ талаар ойрын эх сурвалжаас тодруулахад “Огт тийм юм болоогүй байна. Одоо ажил дээрээ байна” гэлээ.
Үүнээс гадна энэ мэдээллийг АТГ-аас үгүйсгэсэн байна. Өнөөдөр Ц.Элбэгдорж “Өдрийн сонин”-д С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн талаар дэлгэрэнгүй ярилцлага гарсан юм. Үүнээс өмнө мөн Ц.Элбэгдоржийг баривчлах гэж байна гэсэн дуулиан дэгдэж байсан бөгөөд “Хуулийн байгууллага дуудсан цагт зангиагаа зүгээд, гутлаа арчаад очно оо” гэж мэдэгдэн очиж, байцаалт өгч байсан юм.
Эх сурвалж: infomongol