Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Г.Урнаа нарын охин Ж.Наранжаргал нийслэлийн “Шилдэг жүжигчин сурагч”-аар шалгарчээ.
Тэрээр Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн 12-р ангийн сурагч бөгөөд нийслэлийн есөн дүүргийн авьяаслаг сурагчдын дунд зохион байгуулагдсан “Бидний театр” жүжгийн уралдааны “Шилдэг эмэгтэй гол дүр” номинацид “Хайрлахын учир” жүжгийн Аялгуугийн дүрээр нэр дэвшиж ийнхүү шилдгээр шалгарсан байна.
Мөн түүний ах Ж.Батсайхан “Asian Fashion Association”-иас уламжлал болон зохион байгуулдаг Азийн загварын ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг “Fashion Asia Awards”-ын Азийн загварын шилдэг гэрэл зурагчин болж байсан билээ.