МАН нөхөн сонгуулийн асуудлаа өнөөдөр хэлэлцэж эцэслэнэ

2019-04-29 15:381min0
man

МАН-ын бага хурлын IV хуралдаан 66.5 хувийн ирцтэйгээр 15:00 цагт эхэлж, хуралдааныг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн удирдан явуулж байна.

Өнөөдөр дараах гурван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Үүнд:

1/ УИХ-ын сонгуулийн 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох тухай

2/ УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх, санал хураах, дүн гаргах журам батлах тухай

3/ МАН-ын Удирдах зөвлөлийн тайланг хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх, татгалзах гишүүд байгаагүй тул дээрх гурван асуудлыг хэлэлцэхээр батлав.

Үүний дараа хуралдааны дотоод журмыг танилцуулж баталлаа.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй